
Helium-Free MRI (Гелигүй МРТ)
- Тэг-Гели технологи (Хагас дамжуулагч соронз)
- Бага ашиглалтын зардал, суурилуулалт хялбар
- Аймаг, сумдын эмнэлэгт санхүүгийн хувьд хамгийн тохиромжтой сонголт
- Өндөр нарийвчлалтай тод зураглал
Монгол улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд БНСУ-ын тэргүүлэх чанар, дэвшилтэт технологи, мэргэжлийн сургалтыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх нь бидний эрхэм зорилго юм.
Sun Health Care ХХК нь 2016 оноос хойш БНСУ-ын тэргүүлэх үйлдвэрлэгчдийн дэвшилтэт дүрс оношилгоо, дурангийн систем, хиймэл оюун ухааны шийдлийг Монголын эмнэлгүүдэд нэвтрүүлж ирсэн. Бид зөвхөн тоног төхөөрөмж нийлүүлээд зогсохгүй, суурилуулалт, засвар үйлчилгээ, эмч мэргэжилтнүүдийн сургалтыг бүрэн хариуцна.
БНСУ-ын тэргүүлэх үйлдвэрлэгч SG HealthCare-ийн дэвшилтэт дүрс оношилгооны төхөөрөмжүүд.






Моторт дурангийн систем ба хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны шийдэл.
Дурангийн хөдөлгөөнийг гарын оронд мотороор удирддаг технологи. Ингэснээр эмч дуранг гараараа байнга барьж, мушгиж эргүүлэх шаардлагагүй болно. Хөнгөн дизайн нь эмчийн гарын ядаргааг бууруулж, моторын тогтвортой, нарийвчлалтай хөдөлгөөн нь мэс заслын алдааг багасгаж, амжилтыг эрс нэмэгдүүлнэ.
Хавдар, полип, шархыг дурангийн зургаас автоматаар тодорхойлж, өвчнийг эхний шатанд оношлох боломжийг эмч нарт олгоно.

Тоног төхөөрөмж нийлүүлэлтээс гадна суурилуулалт, засвар, сургалтыг бид бүрэн хариуцна.
БНСУ-ын стандартад нийцсэн, тусгайлан бэлтгэгдсэн инженерүүдийн гүйцэтгэлтэй тоног төхөөрөмжийн баталгаат засвар үйлчилгээ.
Тоног төхөөрөмжийн байршил сонголт, зөв суурилуулалт, анхны тохиргоо болон туршилтын ажиллагааг манай баг бүрэн хариуцна.
Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан төхөөрөмж ашиглалтын практик сургалт, өдөр тутмын үйл ажиллагааны зөвлөгөө дэмжлэг.
Манай баг танд тохирох шийдлийг сонгоход тусална.
Бид танд туслахад хэзээд бэлэн байна. Доорх мэдээллээр холбогдох эсвэл зурвас үлдээнэ үү.